
Австралид Бизнесийн удирдлагаар магистр хамгаалж, дэлхийн 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг даатгалын компанийн Австрали дахь салбараас жилийн 130000 австрали долларын буюу 260 орчим сая төгрөгийн үндсэн цалинтайгаар ажиллах санал авсан ч, Монгол улсынхаа хөгжилд сурсан мэдсэнээ зориулахаар 2018 онд Монголд ирсэн. Монголд ирсний дараа олон асуудалтай тулгарсны нэг нь арьс хуурайшиж, таталдах байсан. Арьс таталдаж, тааламжгүй мэдрэмж төрүүлэхийг арилгах зорилгоор олон бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн ч, арьсыг үр дүнтэй чийгшүүлж байсан бүтээгдэхүүнүүд хэт үнэтэй байгаад байсан. Тийм учраас эм зүйч мэргэжилтэй, эхнэртэйгээ хамт “Монголын цаг уур, хуурай нөхцөлд тохирсон арьсыг гүн чийгшүүлэх боломжийн үнэтэй бүтээгдэхүүн гаргая” гэж ярилцаж, “Beute God” брэндийг бий болгосон.
Beute God” брэндийн анхны бүтээгдэхүүн бол түрхээд унтахад ганцхан шөнийн дотор “Арьсны чийгшлийг дунджаар 9% нэмэгдүүлж, тослогийг 6%-иар бууруулж, арьсыг өмнөх өдрөөс илүү толигор, өнгөлөг, чийглэг болгох үйлчилгээтэй коллагентай унтлагын маск” байсан. Дараа нь манай ээж гурван хүүхэд төрүүлсний улмаас үүссэн сэвхтэй. Миний мэдэхийн 20 гаруй жил сэвхээ арилгах гэж маш олон жил оролдсон ч багасгаж, арилгаж чадаагүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхээр сэвх багасгах, цайруулах, нөсөө толбо үүсэхээс сэргийлэх 3 үйлчилгээг нэг дор агуулах Beute God цайруулах багцыг гаргаж байсан. Энэ мэтчилэн бидний зах зээлд гаргаж байгаа бүтээгдэхүүн бүхэн өөр өөрийн гэсэн түүхтэй. 2025 оны байдлаар бид арьс арчилгаа, нүүр будалтын 20+ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлж, хүргэсэн байна.
“Beute God” гэж нэрлэсний тухайд бол хүн бүрийн хувьд ээж нь, эгч нь, эмэгтэй дүү нь, эхнэр нь хамгийн үзэсгэлэнтэй байдаг. Бидний хувьд хүн бүрийн төрөлхийн гоо үзэсгэлэнг нь илүү их тодруулъя гэдэг зорилго тавьсан учраас “Чи бол гоо үзэсгэлэнгийн сахиусан тэнгэр” утгыг гаргах үүднээс Be U TE God гэж нэрлэсэн байгаа юм.
Үйлдвэрлэлийн тухайд: Бидний эцсийн зорилго бол Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг олон улсад экспортлох. Харин бүтээгдэхүүнээ экспортлохын тулд Монгол гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байсан болохоор бид дэлхийд алдартай брэндүүдтэй адилхан өртөг бага, далайд гарцтай улсад үйлдвэрлэлээ хийж байгаа. Жишээ нь: Бид Австрали улс руу бүтээгдэхүүнээ гаргая гэхэд Монгол Улс Австрали улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй учраас татвар өндөр. Бараа эргэлтийн хэмжээ бага учраас тээвэр үнэтэй бас удаан байдаг.
Харин Хятад улс Австрали улстай чөлөөт худалдааны гэрээтэй учраас татварын хөнгөлөлтүүдтэй. Мөн тээврийн эргэлт их учраас хурдан, хямд гэх мэт. Ийм учраас дээрх шалтгаануудын улмаас “Олон улсын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тавигддаг хоёр том стандарт болох ISO22716:2007 cosmetic болон Good Manufacturing Practice Cosmetics (GMPC) стандартуудыг хангасан Хятад улсын Гуанжоу хотод байрлах үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.
Бид цаашид илүү олон, чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ санал болгох болно.
Хэрвээ та бидэндтэй амтран ажиллахыг хүсэж байвал ЭНД даран хамтран ажиллах хүсэлт илгээх формыг бөглөөрэй.