Арьсны нүхэнд хуримтлагдсан үхэжсэн эс болон бохирдлыг гуужуулж цэвэрлэнэ. Нүхжилтийн эсрэг багц нь хуурайшиж таталдаж, томорсон нүхийг гүн чийгшүүлэн, арьсны уян хатан чанарыг сэргээж, жижигрүүлэхэд тусална. Арьсыг сулруулж, нөхөн төлжүүлснээр жигд, цэвэр, эрүүл төрхийг бий болгоно.
Онцлох орц найрлага:
Багцад багтсан бүтээгдэхүүн:
НҮХЖИЛТИЙН ЭСРЭГ ТОНЕР нь арьсыг гүн чийгшүүлж,бохирдлыг арилгана.
НҮХЖИЛТИЙН ЭСРЭГ СЕРУМ нь нүх сүвэнд хуримтлагдсан тос, бохирдлыг арилгахад тусална.
НҮХЖИЛТИЙН ЭСРЭГ ТОС нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж,нүхийг агшаана.
Хэрэглэх заавар:
Өглөө
Өглөө бүр Beute God брэндийн нүхжилтийн эсрэг багцыг ашиглан арьсаа сэргээж, тослогийг тэнцвэржүүлж, нүхийг агшаагаарай.
pH Гүн цэвэрлэгч хөөс – Арьсны тослог, бохирдлыг арилгана.
Нүхжилтийн эсрэг тонер – Арьсыг гүн чийгшүүлж, бохирдлыг арилгана.
Нүхжилтийн эсрэг серум – Нүх сүвэнд хуримтлагдсан тос, бохирдлыг арилгахад туслана.
Зовхины тос – Нүдний орчмыг чийгшүүлж, үрчлээ үүсэхээс сэргийлнэ.
Нүхжилтийн эсрэг тос – Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, нүхийг агшаана.
Нарны хамгаалалт – Арьсыг хорт туяанаас хамгаалж, өнгийг хамгаална.
(Өглөө арьс арчилгааны төгсгөлд нарны тос хэрэглэхээ мартуузай )
Орой
Орой бүр арьсаа тайвшруулж, нүхжилтээс урьдчилан сэргийлээрэй.
Будалт, бохирдол арилгагч/Мицеллар болон тосон цэвэрлэгч/ – Будалт болон бохирдлыг бүрэн арилгана.
pH Гүн цэвэрлэгч хөөс – Арьсны үлдэгдэл тос, бохирдлыг зөөлөн цэвэрлэнэ.
Нүхжилтийн эсрэг тонер – Арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлнэ.
Нүхжилтийн эсрэг серум – Нүх сүвийг цэвэрлэж, тослогийг багасгана.
Нүхжилтийн эсрэг тос – Арьсыг тайвшруулж, уян хатан болгоно.
Зовхины тос – Нүдний орчмын арьсыг тэжээж, амраана.
Коллагентай унтлагын маск – Шөнийн турш арьсыг нөхөн сэргээж, өглөө сэрэхэд илүү чийглэг, гэрэлтсэн харагдуулна. Таны арьс өглөө бүр эрүүл, залуу, гэрэлтсэн төрхтэй сэрнэ.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Батга, үрэвсэлтэй арьсанд нүхжилтийн эсрэг багцыг хэрэглэхийг зөвлөдөггүй. Учир нь арьсны гүн цэвэрлэгээ болон гуужуулалтын нөлөө нь аль хэдийн үрэвссэн батгыг цочроож, арьсны эмзэгшил, таагүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байдаг учир та батга, үрэвсэлтэй үед хэрэглэхээс зайлсхийж, арьс тайвширсны дараа хэрэглээрэй.Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.