pH тэнцвэржүүлсэн мицеллар цэвэрлэгч болон хөөс нь арьсны гадаргуугаас тос, бохирдол болон нүүрний будгийг зөөлөн бөгөөд үр дүнтэй арилгаж, эмзэг арьсанд хүртэл тохиромжтой өдөр тутмын хэрэглээний шийдэл юм.
pH гүн цэвэрлэгч хөөс
Арьсыг гүн цэвэрлэж, тослогийн илүүдлийг хянаж, нүхжилтээс сэргийлэхэд тусална. Чийгшлийг алдагдуулахгүйгээр арьсыг цэвэрхэн, булбарай болгож, дараагийн арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээх нөхцөлийг бүрдүүлдэг.
Хэмжээ: 150мл
pH Мицеллар нүүр цэвэрлэгч
Арьсыг гүн цэвэрлэж, тослог болон бохирдлыг арилгахын зэрэгцээ чийгшлийг хадгалж хуурайшилтаас сэргийлдэг. Цэвэрлэсний дараа арьсыг тайвшруулж, цэвэрхэн, зөөлөн бөгөөд дараагийн арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээхэд тусалдаг.
Хэмжээ: 500мл
Хэрэглэх заавар: Эхлээд мицеллар цэвэрлэгчээ хөвөнд шингээн нүүрний будаг болон бохирдлыг зөөлөн арчиж цэвэрлэнэ. Дараа нь гүн цэвэрлэгч хөөсийг бага зэрэг авч усаар хөөсрүүлэн нүүрэндээ массажлан түрхээд бүлээн усаар сайтар угаана.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.