28 хоногийн дараагаас үр дүнгээ үзүүлдэг пептидүүдтэй, түрхдэг ботокс хэмээгддэг Beute God үрчлээний эсрэг багц нь коллагены нийлэгжилтийг түргэсгэж, таны үрчлээг багасгаж, хөгшрөлтөөс хамгаалж, арьсыг чийгшүүлж, чангална.
Онцлох орц найрлага:
Acetyl hexapeptide 8 буюу түрхдэг ботокс хэмээгддэг нэг төрлийн пептид бөгөөд хялгасан үрчлээг арилгах, багасгах үйлчилгээтэй.
Bifida ferment lysate нь нэг төрлийн пробиотик бөгөөд нарны хэт ягаан туяанд арьс гэмтэхээс сэргийлж, арьсыг чийгшүүлж, арьсны дархлааг бэхжүүлэх замаар үрчлээ үүсэхээс сэргийлдэг.
Dipeptide diaminobutyroyl benzylamide diaceate буюу нүүрний тогтмол хийдэг хөдөлгөөнөөс үүдэлтэй үрчлээсийг арилгах үүрэгтэй пептитүүд.
Oligopeptide 1 нь арьсны гадна давхаргыг нөхөн төлжүүлж, арьсны коллаген, эластин, эсийн өсөлтийг хурдасгадгаараа онцлогтой.
Carnosine нь коллагены нөхөн төлжилтийг хурдасгадаг, өндөр үр дүнтэй, арьсны эсийн түвшинд хүрч үйлчилдэг пептид юм.
Багцад багтсан бүтээгдэхүүн:
ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ СЕРУМ нь коллаген, эластин үүсэлтийг дэмжиж үрчлээг багасгана.
ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ТОНЕР нь арьсны гүнд чийгшил өгч, уян хатан байдлыг дэмжинэ.
ҮРЧЛЭЭНИЙ ЭСРЭГ ТОС нь арьсыг нөхөн сэргээж, бат бөх чанарыг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заавар:
Өглөө
Өглөө бүр Beute God брэндийн үрчлээний эсрэг багцыг ашиглан арьсаа сэргээж, залуу, уян хатан байлгаарай.
Арьсаа цэвэрлэх – Өглөөний турш ялгарсан тослог, бохирдлыг арилгаж, pH гүн цэвэрлэгч хөөсөөр угаана.
Үрчлээний эсрэг тонер – Арьсны гүнд чийгшил өгч, уян хатан байдлыг дэмжинэ.
Үрчлээний эсрэг серум – Коллаген, эластин үүсэлтийг дэмжиж, үрчлээг багасгана.
Чийгшүүлэх тос – Арьсыг чийгшүүлж, тэжээл өгнө.
Нарны хамгаалалт – SPF бүхий тос түрхэж, арьсаа хорт туяанаас хамгаална.
(Өглөө арьс арчилгаагаа нарны тосоор дуусгахыг мартуузай )
Орой
Будалт, бохирдол арилгагч/Мицеллар болон тосон цэвэрлэгч/ – Будалт болон бохирдлыг бүрэн арилгана.
pH Гүн цэвэрлэгч хөөс – Арьсны бохирдол, тослогийг арилгаж, гүн цэвэрлэнэ.
Үрчлээний эсрэг тонер – Арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ.
Үрчлээний эсрэг серум – Коллаген, эластин үүсэлтийг дэмжиж, үрчлээний гүнжилтийг сааруулна.
Чийгшүүлэх тос – Арьсны эрч хүчийг сэргээж, нөхөн төлжүүлнэ.
Коллагентай унтлагын маск – Шөнийн турш арьсыг нөхөн сэргээж, өглөө сэрэхэд илүү чийглэг, гэрэлтсэн харагдуулна. Таны арьс өглөө бүр эрүүл, залуу, гэрэлтсэн төрхтэй сэрнэ.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.