Бүтээгдэхүүн

pH Мицеллар нүүр цэвэрлэгч

19,800

pH тэнцвэржүүлсэн мицеллар цэвэрлэгч нь арьсны гадаргуугаас хуримтлагдсан тос, бохирдол болон нүүрний будгийг үр дүнтэй арилгаж цэвэрлэнэ. Зөөлөн бүтэцтэй тул эмзэг, мэдрэмтгий арьсанд ч тохиромжтой бөгөөд өдөр тутмын хэрэгцээнд ашиглаж болно.

Бүтээгдэхүүний код: 8656000389151
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Арьсыг гүн цэвэрлэж, тослог болон бохирдлыг арилгахын зэрэгцээ чийгшлийг хадгалж хуурайшилтаас сэргийлдэг. Цэвэрлэсний дараа арьсыг тайвшруулж, цэвэрхэн, зөөлөн бөгөөд дараагийн арчилгааны бүтээгдэхүүнийг илүү сайн шингээхэд тусалдаг.


Хэмжээ: 500мл


Онцлох орц найрлага:

Butylene Glycol – Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэхээс гадна бусад идэвхт орцуудын шингэцийг нэмэгдүүлдэг.

Dipropylene Glycol – Чийг хадгалах, зөөлрүүлэх үйлчилгээтэй ба найрлагуудын тогтвортой байдал, тархалтыг дэмждэг уусгагч.

Olive Oil PEG-7 Esters – Чидун жимсний тосноос гарган авсан, усанд уусдаг зөөлрүүлэгч ба чийгшүүлэгч орц бөгөөд арьсыг тэжээлээр хангаж, тослог ба усны тэнцвэрийг хадгалан, бүтээгдэхүүний бүтэц, түрхэлтийг сайжруулдаг.


Хэрэглэх заавар: Мицеллар усыг хөвөнд шингээгээд, нүүр, нүд уруулын будалттай, хэсгүүдийг зөөлөн арчиж хэрэглэнэ. Бохирдол, будгийг гүн цэвэрлэх бөгөөд нүүрээ заавал угаах шаардлагагүй. Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.


Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална


Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно. 

Бүтээгдэхүүний бичлэг