Makeup Remover Balm нь зөөлөн, тослог балм бүтэцтэй нүүр будалт арилгагч бөгөөд усанд тэсвэртэй будалтыг хүртэл арьсны чийгийг алдагдуулахгүйгээр үр дүнтэй арилгаж, арьсыг цэвэр, тэжээллэг, сэргэсэн мэдрэмжтэй үлдээнэ. Веган найрлагатай, парабен болон спирт агуулаагүй.
Энэхүү балм нь арьсанд хүрмэгц хайлж тосон бүтэц болж, будалт, бохирдол, илүүдэл тосыг зөөлөн уусгана. Цэвэрлэсний дараа тослог наалдамхай мэдрэмж үлдээлгүй, арьсыг чийгшүүлэн, тайвшируулах ба бүх төрлийн арьсанд тохиромжтой.
Хэмжээ: 95гр
Онцлох орц найрлага:
Жожоба үрийн тос: Усанд тэсвэртэй будгийг хүртэл үр дүнтэй уусган арилгаж, арьсыг чийгшүүлж зөөлрүүлнэ.
Чидун жимсний тос: Арьсыг зөөлөн цэвэрлэж, тэжээл өгч, антиоксидант үйлчилгээ үзүүлнэ.
Примрозын тос: Будалт, бохирдлыг задлан арилгаж, арьсыг тайвшруулж, чийгшүүлнэ.
Arnebia Euchroma ханд: Арьсыг тайвшруулж, тэжээл өгнө.
Хэрэглэх заавар: Хуурай арьсан дээр тохирох хэмжээний makeup remover balm-ыг авч зөөлөн массажлан будгийг хайлуулсны дараа усаар сайтар зайлж угаана.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.