Whitening primer
3-in-1 цайруулах праймер нь арьсны өнгийг 1 tone-р цайруулж, жигд болгохын зэрэгцээ өө сэвийг далдалж, будалтын суурийг жигд болгоно. Нарны UVA/UVB туяанаас хамгаалах давхар үйлчилгээтэй тул будалтын тогтоцыг удаан хадгалж, арьсыг хамгаална.
Бүтээгдэхүүний тайлбар
Арьсыг чийгшүүлж, зөөлрүүлэн илүү толигор харагдуулахын зэрэгцээ тослогийн хэмжээг тэнцвэржүүлнэ. Нүүрний будалтын тогтцыг удаан барьж, өдөржин сэргэг, цэвэрхэн төрхийг хадгалахад тусална.
Хэмжээ: 50мл
Онцлох орц найрлага:
Этилгексил метоксицинамат (Ethylhexyl Methoxycinnamate / Octinoxate) – UVB туяанаас хамгаалдаг нарны шүүлтүүр.
Титаны давхар исэл (Titanium Dioxide) – Физик нарны шүүлтүүр бөгөөд UVA ба UVB туяаг ойлгож, арьсыг хамгаална.
Пантенол (Panthenol / Provitamin B5) – Арьсыг тайвшруулж, нөхөн төлжилтөд дэмжлэг үзүүлж, гүн чийгшүүлнэ.
Овьёосны тос (Avena Sativa Kernel Oil) – Арьсыг тэжээлээр хангаж, зөөлрүүлж, тайвшруулан хамгаалах бүрхүүлийг дэмждэг.
Натрийн гиалуронат (Sodium Hyaluronate) – Арьсыг гүн чийгээр хангаж, уян хатан байдлыг нэмэгдүүлнэ.
Лактобациллус шүүлтүүр (Lactobacillus Ferment Filtrate) – Пробиотик гаралтай орц бөгөөд арьсны микробиомыг тэнцвэржүүлж, хамгаалах чадварыг сайжруулж, нөхөн төлжилтийг дэмжинэ.
Хэрэглэх заавар: Whitening Primer-ийг нүүрээ сайтар цэвэрлэж, чийгшүүлэгсний дараа нимгэн жигд давхаргаар түрхэнэ; хацар, дух, хамар, эрүү хэсгээс эхлэн зөөлөн тарааж хэрэглэснээр арьсыг чийгшүүлж, өө дарж, будалт хийхэд төгс бэлтгэнэ.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.