Хэмнэлт:0
Маш хөнгөн бүтэцтэй, чийгшүүлэгчтэй энэхүү cushion нь арьсыг жигд бүрхэж, чийгшүүлж, арьсыг өнгөлөг, толигор, өөгүй мэт харагдуулахаас гадна арьсыг гэмтээдэг UV туяанаас давхар хамгаалж, таны гоо үзэсгэлэнг тодруулна.
Өнгө:
Нүх сүв болон өө сэвийг далдалж, тослогийг багасган арьсыг илүү цэвэрхэн харагдуулдаг. Чийгшлийг хадгалж, арьсыг хамгаалан удаан хугацаанд жигд өнгөтэй, шинэхэн төрхийг бий болгоно.
Хэмжээ: 12гр
Онцлох орц найрлага:
Цайрын исэл: Арьсыг нарны UVA болон UVB туяанаас хамгаална. Тослогийг багасгаж, арьсыг цэвэрхэн харагдуулна.
Титаны давхар исэл: Нарны туяанаас хамгаалах физик бүрхүүл үүсгэж, арьсыг гэрэлтсэн болгоно.
Трехалоз: Чийгшлийг удаан хадгалж, арьсыг эрүүл байлгана.
Жожобагийн үрийн тос: Нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлж, тэнцвэржүүлнэ.
Токоферол (Е витамин): Антиоксидант шинж чанартай, арьсыг залуу харагдуулна.
Хэрэглэх заавар: Cushion хэрэглэхийн өмнө арьсаа цэвэрлэж, чийгшүүлээд праймер түрхэж бэлтгэнэ. Дараа нь sponge-оо зөөлөн дарж бага зэрэг бүтээгдэхүүн аваад, таган дээрээ хөнгөн товшин тараасны дараа хэт хүчтэй үрэхийн оронд зөөлөн товших (пат хийх) байдлаар арьсанд шингээн түрхэнэ. Эхлээд хацар, дух, хамар, эрүү хэсгээс түрхэж, дараа нь бусад хэсэг рүүгээ жигд тараана. Илүү өө даралт хэрэгтэй бол хоёр дахь давхаргыг зөөлөн товшиж нэмэн хэрэглээрэй.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална.
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.