Арьсанд хэрэгтэй олон витаминуудыг агуулдаг 3 төрлийн ургамлын ханднууд, 8 төрлийн гиалуроны хүчилтэй маш зөөлхөн бүтэцтэй энэхүү мист болон тонер нь хуурайшсан, чийг дутагдсан арьсыг хормын дотор чийгшүүлж, тайвшруулан, өнгөлөг болгоно.
Чийгшүүлэгч тонер
Арьсанд хэрэгтэй олон витаминыг агуулдаг ургамлын хандууд, арьсыг чийгшүүлэгч алое вера, 8 төрлийн гиалуроны хүчилтэй , маш зөөлхөн бүтэцтэй тул арьсыг тань чийгшүүлэн, хуурайшихаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ арьсны pH балансыг тэнцвэржүүлж, арьсны гаднах давхаргын хэвийн үйл ажиллагааг тогтворжуулж, чийглэг өнгөлөг болгоно.
Хэмжээ: 150мл
Мист
Эмзэг, мэдрэмтгий арьсанд зориулж бүтээсэн спирт, парабенгүй, веган чийгшүүлэгч мист нь хий болон чийгшүүлэгч хоёрыг тусад нь салангид савлаж, цацагч дээр дарахад өндөр даралтад хий болон чийгшүүлэгч холилдон, маш нарийн ширхэгтэй мананцар үүсгэх Dual Aerosol Canister Advanced Spray технологийг ашигласан. Энэхүү савлагааны технологи нь чийгшүүлэгчийн чанарыг муутгадаггүйгээс гадна эмзэг арьсыг гэмтээхгүй, маш нарийн мананцар үүсгэн арьсыг чийгшүүлдгээрээ давуу талтай.
Хэмжээ: 150мл
Хэрэглэх заавар:
Тонер: Нүүрээ цэвэрлэсний дараа хөвөнд шингээж, нүүр болон хүзүүндээ зөөлөн арчиж эсвэл товшин шингээнэ.
Мист: Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой ба нүүрнээс 15–20 см зайтайгаар жигд цацаж арьсаа сэргээж чийгшүүлнэ.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, өрөөний температурын горимд 36 сар хадгална.
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.