BIOTEN үс уналтын эсрэг-Серум
Веган, парабенгүй, Аргинин, Биотин, хүн орхоодой болон 8 төрлийн ургамлын ханд агуулсан үс уналтын эсрэг серум. Хуйхны цусны эргэлтийг дэмжиж, үсний уутанцарыг бэхжүүлж, уналтыг бууруулна.
Бүтээгдэхүүний тайлбар
Bioten үс уналтын эсрэг серум нь хуйханд тэжээл өгч, үсний уутанцарыг дотроос нь бэхжүүлэх зорилготой өндөр идэвхт найрлагатай бүтээгдэхүүн. Аргинин амин хүчил, Биотин, Панакс хүн орхоодойн үндэсийн ханд, Polygonum Multiflorum, Trifolium Pratense, Artemisia Argyi, Zingiber Officinale, Portulaca Oleracea зэрэг ургамлын ханд болон Lactobacillus ferment агуулсан найрлага нь хуйхны эрүүл бичил орчныг дэмжиж, үс ургах нөхцөлийг сайжруулдаг. Өдөр тутам хэрэглэхэд хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үс уналтыг багасгаж, эрүүл ургалтыг дэмжинэ.
Хэмжээ: 95 мл
Онцлох орц найрлага:
Arginine: Хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үсний уутанцарыг шим тэжээлээр хангаж, эрүүл ургалтыг дэмжинэ.
Biotin (Vitamin B7): Үс, арьс, хумсны эрүүл байдлыг дэмжиж, үс уналтыг бууруулах, ургалтыг дэмжихэд чухал үүрэгтэй.
Panax Ginseng, Polygonum Multiflorum, Trifolium Pratense, Artemisia Argyi, Zingiber Officinale ханд: Үс ургалтыг идэвхжүүлж, уналтыг бууруулж, үсний уутанцарыг бэхжүүлнэ.
Portulaca Oleracea, Lactobacillus Ferment: Хуйхыг тайвшруулж, үрэвслийг багасган, эрүүл бичил орчныг бүрдүүлдэг.
Хэрэглэх заавар: Өглөө, оройд өдөрт 1 удаа тохирох хэмжээний серумыг хуйхандаа жигд түрхэнэ. Хуурай болон нойтон үсэнд хэрэглэж болно. 3–5 минутын турш хурууны үзүүрээр зөөлөн иллэг хийж шингээнэ. Угаах шаардлагагүй. Bioten үс уналтын эсрэг шампунь, ангижруулагч, масктай хамт хэрэглэхэд илүү үр дүнтэй.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.