BIOTEN үс уналтын эсрэг багц
Хэмнэлт:45,000
Биотины хүчийг 10 дахин нэмэгдүүлсэн, үс уналтыг бууруулж, эрүүл ургалтыг дэмжих 4 алхамт цогц арчилгааны багц. Хуйх, үсний уутанцар, үсний ширхэгийг нэг дороос нь дэмжинэ. Нэг багц хэрэглээд л мэдэгдэхүйц үр дүн.
Бүтээгдэхүүний тайлбар
BIOTEN үс уналтын эсрэг багц нь шинжлэх ухаанд суурилсан идэвхтэй орц найрлага болон байгалийн ургамлын хандуудыг хослуулсан цогц арчилгаа юм. Шампунь, ангижруулагч, маск, серум зэрэг дөрвөн бүтээгдэхүүн синержиэр үйлчилж, үсний уутанцарыг бэхжүүлж, уналтыг бууруулж, хуйхны цусны эргэлтийг сайжруулан эрүүл ургалтыг дэмжинэ.
Веган, парабенгүй найрлага нь хуйханд зөөлөн, үсэнд ачаалал өгөхгүй атлаа өндөр үр дүнтэйгээр ажилладаг. Нэг багцыг бүрэн, тогтмол хэрэглэснээр үс уналт мэдэгдэхүйц багасч, илүү өтгөн, уян хатан, гялалзсан эрүүл бүтэцтэй болгоно.
Хэмжээ:
Шампунь – 600 мл
Ангижруулагч – 600 мл
Маск – 600 мл
Серум – 95 мл
Онцлох орц найрлага:
Biotin (Витамин B7): Үсний уутанцарыг бэхжүүлж, уналтыг бууруулж, эрүүл ургалтыг дэмжинэ.
Panax Ginseng (Хүн орхоодойн ханд): Үсний уутанцарыг идэвхжүүлж, нягт, өтгөн ургалт бий болгоход тусална.
Arginine (Аргинин): Хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үс ургах орчныг дэмжинэ.
Hydrolyzed Keratin / Ус төрөгчөөр баяжуулсан кератин: Үсний бүтцийг сэргээж, хугарал, гэмтлийг багасгана.
Zingiber Officinale (Цагаан гаа ханд): Хуйхны цусны эргэлтийг идэвхжүүлж, уналтыг багасгаж, ургалтыг дэмжинэ.
Хэрэглэх заавар:
Шампунь: Нойтон үсэнд шампуниа түрхэж, хуйхандаа зөөлөн иллэг хийж хөөсрүүлээд усаар сайтар зайлна.
Ангижруулагч: Шампунаар угаасны дараа үсний дунд хэсгээс үзүүр хүртэл түрхэж, 2–4 минут байлгаад бүлээн усаар зайлна.
Маск: Долоо хоногт 1–2 удаа алчуураар хатаасан үсэнд үндсээс нь үзүүр хүртэл түрхэж, 10–15 минут байлгаад усаар сайтар зайлна.
Серум: Өглөө, оройд 1 удаа тохирох хэмжээгээр хуйханд жигд түрхэж, 3–5 минут иллэг хийнэ. Хуурай болон нойтон үсэнд хэрэглэж болно, угаах шаардлагагүй.
Багцыг тогтмол, хамтад нь хэрэглэхэд үс уналт аажмаар буурч, эрүүл ургалт идэвхжих бөгөөд нэг багцыг бүрэн хэрэглэсний дараа үр дүн шууд мэдрэгдэнэ.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Анхааруулга: Орц найрлагад харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.