


Хэмнэлт:6,800
Батганы эсрэг гель маск нь арьсны үхэжсэн эсийг гуужуулж, нүх сүвийг цэвэрлэн, илүүдэл тослогийг хянахад тусална.
Таван төрлийн ургамлын ханд, манделийн хүчил, сукцины хүчил болон цайрын хосолсон найрлага нь арьсны бөглөрлийг багасгаж, тослогийн ялгаралтыг зохицуулахад дэмжлэг үзүүлнэ.
Ниацинамид болон ургамлын ханд нь арьсыг тайвшруулж, улайлт, цочролын харагдах байдлыг багасган, хамгаалах давхаргыг дэмжинэ. Мөн арьсны чийгшлийг хадгалж, батганы дараах өнгөний өөрчлөлтийг бүдгэрүүлэхэд туслан, арьсыг илүү жигд, толигор харагдуулна.
Хэмжээ: 80g
Онцлох орц найрлага:
• Mandelic Acid / Манделийн хүчил: Арьсны үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, нүх сүвний бөглөрлийг багасгахад тусална. Арьсны бүтэц, өнгийг жигд, толигор харагдуулна.
• Niacinamide / Ниацинамид: Арьсны илүүдэл тослогийг хянаж, нүх сүвний харагдах байдлыг багасгахад тусална. Арьсны өнгийг жигд болгож, хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
• Centella Asiatica Leaf Extract / Центеллагийн навчны ханд: Арьсыг тайвшруулж, улайлт болон цочролыг багасгахад тусална. Арьсны хамгаалах давхаргын нөхөн сэргэлтийг дэмжинэ.
• Glycerin / Глицерин: Арьсны чийгийг хадгалж, хуурайшилтаас сэргийлнэ. Арьсыг зөөлөн, булбарай, уян хатан байхад тусална.
Хэрэглэх заавар:
Алхам 1: Батганы эсрэг нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэсний дараа гель маскийг батгатай хэсэгт тохирох хэмжээгээр жигд түрхэнэ. 15–20 минут байлгасны дараа бүлээн усаар сайтар зайлна. Маскийг хуулж татаж авч болохгүй. Хүчиллэг ихтэй тул батганы гелин маскыг шөнийн турш тавьж болохгүй.
Алхам 2: Нүүрээ цэвэрлэж, хатаасны дараа батганы эсрэг тонер болон шотоо хэрэглэнэ.
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Хэрэглэх тохиромжтой нас: 13+
Арьсны төрөл: Батгатай, тослог болон холимог арьсанд тохиромжтой
Анхааруулга: Орц найрлагад харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Нүдэнд хүргэхээс болгоомжилно уу. Хэрэв бүтээгдэхүүн нүдэнд орвол усаар сайтар зайлна. Хүчтэй үрэвсэлтэй, шархалсан, шалбарсан болон арьсны хамгаалах давхарга гэмтсэн хэсэгт хэрэглэхгүй. Эмзэг, мэдрэмтгий арьстай бол хэрэглэхийн өмнө арьсны жижиг хэсэгт туршиж үзнэ. Хэрэглэх явцад хүчтэй хорсох, улайх, цочрох шинж илэрвэл хэрэглэхээ зогсооно. Бага насны хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.
0.0
0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна
Энэ бүтээгдэхүүний талаарх анхны сэтгэгдлийг үлдээгээрэй.