


Хэмнэлт:25,200
Батга, илүүдэл тослог, бөглөрсөн нүх сүв болон арьсны улайлтыг намдаан арьсыг цэвэрлэж, илүүдэл тослогийг хянахын зэрэгцээ батгатай хэсгийг тайвшруулж, арьсны хамгаалалтын давхаргыг дэмжинэ.
1. Anti-Acne Cleanser – Батганы эсрэг нүүр цэвэрлэгч (100гр)
Арьсны бохирдол, илүүдэл тослог болон нүх сүв дэх бохирдлыг цэвэрлэнэ. Батга үүсгэгч бактерийн эсрэг үйлчилж, арьсыг цэвэр, зөөлөн байлгахад тусална.
2. Anti-Acne Jelly Mask – Батганы эсрэг гелин маск (80гр)
Манделийн болон сукцины хүчил, ургамлын ханд агуулсан гелин маск. Үхэжсэн арьсны эсийг зөөлөн гуужуулж, бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэхэд тусална. Илүүдэл тослогийг бууруулж, улайлт болон цочролыг тайвшруулна.
3. Anti-Acne Toner – Батганы эсрэг тонер (150мл)
Арьсны илүүдэл тослогийг тэнцвэржүүлж, үхэжсэн эсийн үлдэгдлийг цэвэрлэнэ. 48 цагийн турш чийгшүүлж, нүх сүвний харагдах байдлыг багасган, арьсны микрофлорын тэнцвэрийг дэмжинэ.
4. Acne Clearing Daily Dose Serum – Батганы эсрэг серум (1.5мл × 30ш)
Коллоид хүхэр болон цайрын исэл агуулсан өндөр идэвхт найрлагатай серум. Идэвхтэй батгыг хатааж, илүүдэл тослогийг хянах, улайлтыг багасгах, батганы дараах арьсны нөхөн сэргэлтийг дэмжинэ.
Онцлох орц найрлага:
• Mandelic Acid / Манделийн хүчил: Арьсны үхэжсэн эсийг зөөлөн гуужуулж, нүх сүвний бөглөрлийг багасгахад тусална. Арьсны бүтэц, өнгийг жигд, толигор харагдуулна.
• Niacinamide / Ниацинамид: Арьсны илүүдэл тослогийг хянаж, нүх сүвний харагдах байдлыг багасгахад тусална. Арьсны өнгийг жигд болгож, хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
• Zinc Ferment – Цайрын исэл: Арьсны ус-тосны тэнцвэрийг хадгалж, илүүдэл тослогийг хянана. Батга үүсгэгч бактерийн эсрэг үйлчилнэ
• Centella Asiatica Leaf Extract / Центеллагийн навчны ханд: Арьсыг тайвшруулж, улайлт болон цочролыг багасгахад тусална. Арьсны хамгаалах давхаргын нөхөн сэргэлтийг дэмжинэ.
• Glycerin / Глицерин: Арьсны чийгийг хадгалж, хуурайшилтаас сэргийлнэ. Арьсыг зөөлөн, булбарай, уян хатан байхад тусална.
Хэрэглэх заавар:
ӨГЛӨӨНИЙ АРЧИЛГАА
Алхам 1. Цэвэрлэх
Anti-Acne Cleanser-ийг бага хэмжээгээр авч, хөөсрүүлэн нүүрэндээ зөөлөн иллэг хийж угаана.
Алхам 2. Тонер
Anti-Acne Toner-ийг цэвэрлэсэн арьсандаа жигд зөөлөн шууд эсвэл хөвөнд шингээн түрхэнэ.
Алхам 3. Серум
Anti-Acne Serum shot-ийг онгойлгон, зөвхөн батгатай хэсэгт түрхэнэ./Нээсэн серумыг 24 цагийн дотор хэрэглэнэ/
Алхам 4. Нарны хамгаалалт
Арьс арчилгааны төгсгөлд нарны хамгаалалтын тос хэрэглэнэ.
ОРОЙН АРЧИЛГАА
Алхам 1. Цэвэрлэх
Anti-Acne Cleanser-ээр нүүрээ цэвэрлэнэ.
Алхам 2. Гелин маск
Anti-Acne Jelly Mask-ийг зөвхөн батгатай хэсэгт түрхэж, 15–20 минут байлгаад бүлээн усаар угаана. /Гелин маскийг шөнийн турш түрхэж унтаж болохгүй/
Алхам 3. Тонер
Anti-Acne Toner-ийг нүүрэндээ зөөлөн шууд эсвэл хөвөнд шингээн түрхэнэ.
Алхам 4. Серум
Anti-Acne Serum shot-ийг зөвхөн батгатай хэсэгт түрхэнэ. /Нээсэн серумыг 24 цагийн дотор хэрэглэнэ/
Хадгалах: Нарны гэрлийн шууд тусгалаас хол, хуурай, сэрүүн орчинд 36 сар хадгална
Хэрэглэх тохиромжтой нас: 13+
Арьсны төрөл: Батгатай, тослог болон холимог арьсанд тохиромжтой
Анхааруулга: Орц найрлагад харшилтай бол хэрэглэхийг хориглоно. Нүдэнд хүргэхээс болгоомжилно уу. Хэрэв бүтээгдэхүүн нүдэнд орвол усаар сайтар зайлна. Цочрол үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсооно. Шаардлагатай бол арьсны эмчид хандана уу. Хүчтэй үрэвсэлтэй, шархалсан, шалбарсан болон арьсны хамгаалах давхарга гэмтсэн хэсэгт серум болон jelly mask-г хэрэглэхгүй. Эмзэг, мэдрэмтгий арьстай бол хэрэглэхийн өмнө арьсны жижиг хэсэгт тест хийж үзнэ. Бага насны хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална уу.
0.0
0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна
Энэ бүтээгдэхүүний талаарх анхны сэтгэгдлийг үлдээгээрэй.