Таны арьсанд хамгийн хэрэгтэй гоо сайхны зөвлөгөө

Өнөө үед гоо сайхны бүтээгдэхүүн, арьс арчилгааны аргууд маш олон төрөлтэй болсон. Гэхдээ таны арьсанд яг юу тохирох вэ? Арьсаа зөв арчлах нь зөвхөн гоо үзэсгэлэнгээ хадгалах төдийгүй эрүүл арьстай байх үндэс юм.
Арьсаа зөв тодорхойлох нь хамгийн чухал. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авахын өмнө арьсны төрөлөө зөв тодорхойлох нь чухал. Арьс 4 үндсэн төрөлтэй:
- Хуурай арьс: Чийгшүүлэгч, тэжээл өгөгч бүтээгдэхүүн хэрэглээрэй.
- Тослог арьс: Илүүдэл тосыг хянаж, нүхжилтийг багасгах бүтээгдэхүүн сонгоорой.
- Холимог арьс: Т зон (хамар, дух, эрүү) тослог, бусад хэсэг хуурай байдаг тул тэнцвэржүүлэх бүтээгдэхүүн хэрэглэнэ.
- Эмзэг арьс: Харшил үүсгэхгүй, зөөлөн бүтэцтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Хэрэв өөрийн арьсны онцлогийг мэдэхгүй бол мэргэжлийн гоо сайханчид хандаарай ^^
Өдөр тутмын арьс арчилгааны 5 алтан дүрэм:
- Цэвэрлэх – Өглөө, орой нүүрээ заавал угааж, бохирдлоос цэвэрлэх нь арьсны эрүүл байдлыг хадгална.
- Чийгшүүлэх – Арьсны чийгийг алдагдуулахгүй байх нь залуу байдлаа хадгалах гол түлхүүр.
- Нарны хамгаалалт хэрэглэх – SPF 30+ бүхий нарны тос өдөр бүр түрхэх нь хөгшрөлтөөс хамгаална.
- Эрүүл хооллолт, усны хэрэглээ – Чихэрлэг, тослог ихтэй хоол бага хэрэглэж, өдөрт 2 литр ус ууж заншаарай.
- Сайн унтаж, стрессээс зайлсхийх – 7-8 цагийн чанартай нойр арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.
Трэнд болж буй арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд:
- Хиалуроны хүчилтэй серум - Гүн чийгшүүлж, үрчлээний эсрэг үйлчилгээтэй.
- Байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн - Харшил үүсгэхгүй, арьсанд ээлтэй.
- Пробиотик агуулсан тоснууд - Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, батга гарахаас сэргийлдэг.
- Нүүрний маск болон гуужуулагч - Арьсыг гүн цэвэрлэж, толигор болгоно.
Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо юуг анхаарах вэ?
- Орц найрлагыг шалгаарай – Парабен, сульфат, хиймэл үнэртүүлэгч агуулсан бүтээгдэхүүнээс зайлсхий.
- Арьсныхаа төрлөөс хамаарч бүтээгдэхүүн сонгох – Тослог, хуурай, холимог эсэхээс хамаарч тохирсон бүтээгдэхүүн хэрэглээрэй.
- Брэндийн чанар, найдвартай байдал – Албан ёсны дэлгүүр, гэрээт борлуулагчдаас бүтээгдэхүүн худалдан авах нь чухал.
Арьсаа хайрлах нь өөрийгөө хайрлахтай адил
Арьс арчилгаа бол зөвхөн гаднах гоо үзэсгэлэнгээ хадгалах төдийгүй өөртөө итгэлтэй, эрүүл амьдрахын үндэс юм. Таны арьсанд тохирсон чанартай бүтээгдэхүүн, эрүүл амьдралын хэв маяг, тогтмол арчилгаа нь гэрэлтсэн, толигор арьстай байх гол түлхүүр билээ.
💖 Өөрийн арьсанд хамгийн тохирох гоо сайхны бүтээгдэхүүнээ манай дэлгүүрээс сонгоорой!