
Нүх сүв чинь инээж байна уу? Яаж ч будсан барзайсаар л байна уу? Тэгвэл таны асуудлын шийдэл бол primer.
Primer гэж юу вэ?
Primer нь нүүр будалтын “суурь” бүтээгдэхүүн бөгөөд арьсны гадаргууг жигд, толигор болгож, будалтыг илүү удаан тогтоход тусалдаг. Нүх сүв, барзгар болон тослог хэсгүүд, барзгар харагдах, будалт хурдан арилхаас хамгаалж, арьсыг гөлгөр, гэрэлтсэн болгодог.
Яагаад чухал вэ?
Primer нь арьс арчилгаа болон будалтын хоорондох гүүр болж, будалтын өмнө арьсанд таатай суурь бүрдүүлдэг. Өдөр тутмын туршлагаас харахад, primer түрхсэн будалт нь өдөржин илүү тогтвортой, гэрэлтсэн, жигд харагддаг.
Primer- ийн тухай сонирхолтой факт: Primer-ийг анх кино, театрын жүжигчдэд зориулагдаж ашиглаж байсан бөгөөд будалтыг удаан тогтоох, гэрлийн дор гялалзахаас хамгаалах зориулалттай байжээ. Өнөөдөр бид өдөр тутмын будалтандаа ашиглаж, арьсыг тоос, бохирдлоос хамгаалж, нүх сүвийг бөглөөд, гөлгөр, арьсыг гэрэлтсэн болгодог бүтээгдэхүүн болжээ.
Хэрхэн зөв хэрэглэх вэ?
1. Арьсаа сайн цэвэрлэнэ.
2. Сайтар чийгшүүлж, арьсыг чийгээр дүүргэсний дараа.
3. Бага хэмжээгээр primer-ийг нүүрний төв, нүх сүв, барзгар хэсэгт анхааралтай түрхэнэ.
4. Будалтаа хийж, өдөржин гөлгөр, гэрэлтсэн арьстай болоорой.
Илүү үр дүнтэй хувилбар:
Арьс өөр өөр хэсгээр ялгаатай байвал 2 төрлийн primer-г хослуулж хэрэглэж болно. Ингэснээр будалт удаан тогтож, арьс гөлгөр, гэрэлтсэн, барзайхгүй харагдана.
Таны туршиж үзэх 2 шилдэг бүтээгдэхүүн:
Beute God Gel Primer
· Нүх сүвийг бөглөж, арьсыг гөлгөр, жигд болгож, будалтын тогтцыг уртасгана.
· Арьсыг чийгээр дүүргэж, өдрийн турш гэрэлтсэн, цэвэр мэдрэмжийг хадгална. ЭНД ДАР
Beute God Whitening Primer (3-in-1)
· Арьсыг 1 tone-р цайруулж, өө сэвийг далдалж, будалтын суурийг жигд болгоно.
· Нарны UVA/UVB туяанаас хамгаалж, тослогийг тэнцвэржүүлэн, арьсыг чийгшүүлж, өдөржин жигд, гэрэлтсэн арьс бэлэглэнэ. ЭНД ДАР
Дэлхийн форматтай телевизийн нэвтрүүлэг болох “Ододтой бүжиглэе-2” шоуны арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүний албан ёсны хамтрагчаар Монголын гоо сайхны брэнд Beute God сонгогдсон тухай бид баяртайгаар мэдээлж байна.Энэхүү нэр хүндтэй хамтын ажиллагаа нь дараах гурван чухал үндэслэл дээр тулгуурласан юм:1. Дэлхийн стандартад нийцэх шаардлага“Ододтой бүжиглэе” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн телевизийн шоу бөгөөд нэвтрүүлгийн форматад ашиглагдах тайз засал, техник хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн жишигт нийцсэн байх ёстой. Beute God брэнд нь ISO 22716:2007 болон GMPC (Good Manufacturing Practice Cosmetic) зэрэг олон улсын гоо сайхны үйлдвэрлэлийн хамгийн том 2 стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул энэ шаардлагыг бүрэн хангаж чадсан юм.2. Хөлрөлтөд тэсвэртэй, удаан тогтоцтой нүүр будалтБүжгийн шоу учраас оролцогчид өндөр ачаалалтай хөдөлгөөн хийж, хөлс ихээр ялгардаг. Ийм нөхцөлд хэрэглэгдэх нүүр будалтын бүтээгдэхүүнүүд тогтоц сайтай, хөлс болон усанд тэсвэртэй байх нь зайлшгүй. Beute God-ийн суурь бүтээгдэхүүнүүд энэхүү шаардлагад бүрэн нийцэж, нүүр будалтын төгс байдал, удаан тогтвортой байдлыг баталгаатайгаар хангаж чадаж байгаа юм. 3. Арьсанд ээлтэй найрлага, төрөл бүрийн арьсны онцлогт тохиромжтойШоу гурван сарын турш үргэлжилдэг бөгөөд оролцогчдын арьсны төрөл, онцлог харилцан адилгүй байдаг. Beute God брэндийн арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нь арьсанд сөрөг нөлөөгүй, харшил үүсгэх эрсдэл багатай, байгалийн гаралтай найрлагатай тул олон төрлийн арьсанд аюулгүй, найдвартай хэрэглээ болж өгдөг. Энэ нь урт хугацаанд хэрэглэсний дараа ч арьсыг эрүүл, чийглэг байлгах давуу талтай.Монголын гоо сайхны салбарт “шинэ түүхийг бичигч” Beute God брэнд нь “Ододтой бүжиглэе-2” шоуны арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүний албан ёсны хамтрагчаар сонгогдон ажиллаж байна.Олон улсын стандартад нийцсэн, тогтоц сайтай, арьсанд ээлтэй бүтээгдэхүүнүүдээрээ тус шоуны оролцогчдын гоо сайхныг хариуцан ажиллаж буй нь Beute God-ийн чанар, нэр хүндийн баталгаа юм.Beute God брэндийн бүтээгдэхүүнүүд нь Номин, Сансар, HomePlaza, Efes, Carrefour супермаркетууд болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт 100+ гэрээт борлуулагчдаар дамжин худалдаалагдаж байна.

Бид үсээ сайхан харагдуулахын тулд гаднаас нь элдэв маск, тос түрхдэг ч хуйх загатнах, хуурайших, хагтах асуудал салахгүй байх нь олонтаа. Учир нь хуйх бол зүгээр нэг "үс ургадаг талбай" биш, харин маш нарийн бүтэцтэй арьсны үргэлжлэл юм. Хуйхны эрүүл мэнд таны амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнс, сэтгэл зүйтэй шууд холбогддог.1. Дотоод шалтгаан: Та юу идэж байна, тийм л хуйхтай байнаХуйхны эсүүд байнга шинэчлэгдэж байдаг бөгөөд үүнд шаардлагатай шим тэжээлийг цусаар дамжуулан авдаг.📌Чихэрлэг хүнс ба мөөгөнцөр: Хэт их чихэр, гурилан бүтээгдэхүүн хэрэглэх нь бие дэх мөөгөнцрийн (Malassezia) өсөлтийг дэмждэг. Энэхүү мөөгөнцөр нь хуйхны тослогоор хооллож, улмаар загатнаа, үрэвсэл, хаг үүсэх гол шалтгаан болдог.📌Эрүүл өөх тосны дутагдал: Омега-3 болон эрүүл өөх тос (загас, самар, авокадо) дутагдахад арьсны эсийн хана суларч, чийгээ барих чадвараа алддаг. Үр дүнд нь хуйх дотроосоо хатаж, таталдаж эхэлнэ.📌Усны хэрэглээ: Хуйх бол арьс. Арьс чийггүй бол хуурайшина. Өдөрт хангалттай ус уухгүй байгаа бол хамгийн түрүүнд захын эрхтэн болох хуйхны чийгшил алдагддаг.2. Сэтгэл зүй ба дааврын тэнцвэрСтресс бол хуйхны "дайсан". Стрессийн даавар болох кортизол нь хуйхны тосны булчирхайг хэт идэвхжүүлэх эсвэл эсрэгээрээ цусны эргэлтийг боомилж, тэжээлийн дутагдалд оруулдаг. "Сэтгэл санаа тавгүй үед толгой загатнадаг" гэдэг нь зүгээр нэг яриа биш, шинжлэх ухааны үндэстэй биологийн хариу үйлдэл юм. Хангалттай унтаж амрахгүй байх нь эсийн нөхөн төлжилтийг удаашруулж, хуйхыг эмзэг болгодог.3. Гадаад орчны нөлөө: "Хатуу" ус ба агаарМанай орны нөхцөлд крантны "хатуу" буюу эрдэсжилт ихтэй ус хуйхыг маш ихээр цочроодог. Усан дахь хлор болон кальци нь хуйхны байгалийн хамгаалалтын бүрхүүлийг устгаж, арьсыг "эмзэг" ангилалд оруулдаг. Дээр нь өвлийн улиралд гэрт байгаа халаалтын хуурай агаар, гадаа байгаа утаа, тоос шороо нь хуйхны нүх сүвийг бөглөж, загатнааг улам даамжруулна.4. Буруу арчилгааны уршигБидний өдөр тутам хэрэглэдэг зарим шампуньд агуулагдах "Sulfate" (хөөсрүүлэгч) нь хуйхны байгалийн тослогийг хэт хүчтэй арилгадаг. Бие организм үүнийг "хуурайшилт" гэж хүлээж аваад, хамгаалахын тулд илүү их тос ялгаруулж эхэлдэг. Ингээд л "хуйх нь тослог атлаа загатнадаг, үзүүр нь хуурай" гэсэн ээдрээтэй цикл үүсдэг юм.Тэгвэл шийдэл юу вэ?Эрүүл хуйхтай болохын тулд 3 талт зарчим баримтлах хэрэгтэй:А. Доторх арчилгаа:•Чихэр, цагаан гурилын хэрэглээгээ багасгаж, ногоон навчит хүнс, цайр (zinc), биотин болон Омега-3-аар баялаг хоол хүнс хэрэглэх.•Өдөрт багадаа 2 литр ус уух.Б. Амьдралын хэв маяг:•Стресс менежмент хийх, сайн унтаж амрах.•Халуун усаар үсээ угаахаас татгалзах (Бүлээн ус хуйхны рН-д ээлтэй).В. Ухаалаг гадна арчилгаа (Bioten-ий гүйцэтгэх үүрэг): Гаднах арчилгааны гол зорилго нь "эмчлэх" биш, харин "байгалийн тэнцвэрийг нь хадгалахад туслах" байх ёстой. Bioten-ийн давуу тал нь энд л оршдог. Бид хуйхыг хүчтэй химийн бодисоор "бөмбөгдөх" биш, харин:🍃Пребиотик: Хуйхны эрүүл бактерийг тэжээж, мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг байгалийн хамгаалалтыг нь сэргээнэ.🍃Байгалийн орц: Ургамлын хандуудыг хослуулсан найрлага нь хуйхыг тайвшруулж, хуурайшсан арьсыг зөөлнөөр чийгшүүлнэ.🍃Sulfate-free хандлага: Хуйхны өөрийнх нь тослогийг үлдээж, зөвхөн бохирдлыг цэвэрлэх замаар "тос-чийгний" тэнцвэрийг барина.Дүгнэлт: Хуйх загатнах нь таны биеийн "тэнцвэр алдагдлаа" гэсэн сануулга юм. Та хооллолтдоо анхаарч, стрессээ удирдаж, гаднаас нь Bioten шиг байгалийн, зөөлөн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлж чадвал үс тань аяндаа эрүүлжин гялалзах болно. Эрүүл мэнд дотроосоо эхэлж, зөв арчилгаагаар баталгааждаг.

Өглөө будалтаа хичээж хийсэн ч хэдхэн цагийн дараа хамар, эрүү, дух орчмоор хөлрөөд арьс тослогтоод, крем нь ховхорч, будалт "хагараад", зарим хэсэг нь бүр арилчихдаг уу? Энэ нь ихэнхдээ арьсаа будалтад бүрэн бэлтгэлгүй орхисноос шалтгаалдаг. Тэгвэл таныг төгс будалтын суурийг хэрхэн зөв тавих талаар зааж өгье.Будалт хийхээс өмнө арьсаа хэрхэн зөв бэлтгэх вэ?Арьсаа цэвэрлэӨглөөний цэвэрлэгээ нь арьсны илүүдэл тос, хөлс, шөнийн бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэнэ. Ингэснээр крем жигд тархана.Чийгшүүлэлтийг алгасалгүй түрхЧийгшилгүй арьс руу шууд крем түрхэх нь хагарч хуурайшсан мэт харагдуулах шалтгаан болдог. Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч сонгоорой. Beute God-н чийгшүүлэгч мист ч юмуу тэ 😉Gel Primer ашиглаарайАрьсыг тэгшилж, нүх сүвийг багасгаж, будалтын тогтоцыг уртасгах гол алхам бол праймер юм. Beute God-ийн Gel Primer нь арьсны гадаргууг толигор болгож, будалтын “наалт” болж өгдөг.Дараагийн чухал алхам — Longwear FoundationОлон цагийн турш өөгүй, натурал будалттай байхын тулд таны сонгож буй крем маш чухал. Beute God-ийн Longwear Foundation нь:Нарийн ширхэгтэй, хөнгөн бүтэцтэйАрьсыг чийглэг, гэрэлтсэн харагдуулдагТогтоц өндөртэй, хөлс болон тосны эсрэг тэсвэртэйӨдөржин арьсанд “амьсгалж” байгаа мэт мэдрэмж төрүүлдэгМаш бага хэрэглэгддэгБудалтын тогтоцыг нэмэгдүүлэх 3 алхам:Чийгшүүлэгч + Gel PrimerLongwear Foundation-оо багс, бьюти блендэрээр жигд тараах/Мистээрээ шүршээд норгоод ашиглавал илүү үр дүнтэй шүү/Хөнгөн пудрээр тогтоц нэмэх (шаардлагатай бол)Хэрвээ та өдрийн турш арьсныхаа гоо сайхныг хадгалахыг хүсэж байвал, Beute God-ийн Gel Primer + Longwear Foundation хослолыг туршаад үзээрэй. Яг одоо бэлэгтэй урамшуулал зарлагдсан байгаа шүү доорх линкээр ороод амжаад аваарай ЭНД ДАР
