Нийтлэлүүд

Foundation болон Cushion юугаараа ялгаатай вэ?

Админ2025 оны 03 сарын 10

Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд Foundation болон Cushion нь нүүр будалтын үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг билээ. Тэдгээрийг зөв хэрэглэх нь арьсны өнгийг жигдрүүлж, өөгүй, төгс будалт хийхэд тусалдаг. Энэ нийтлэлд Beute God брэндийн Foundation болон Cushion-ийн ялгаа, хэрэглэх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.


Foundation гэж юу вэ?

Foundation нь арьсны өнгийг жигд болгож, өө сэвийг далдлах зориулалттай нүүр будалтын бүтээгдэхүүн юм. Ихэвчлэн өтгөн бүтэцтэй бөгөөд арьсанд удаан тогтоцтой байхаар хийгддэг. Төрлөөс нь хамааран тосон, усан суурьтай, шингэн, кремэн, нунтаг хэлбэртэй байх боломжтой.


Cushion гэж юу вэ?

Cushion нь шахмал (liquid foundation) шинэ хувилбар бөгөөд гоо сайхны салбарт маш их алдартай болж байна. Энэ нь зөөлөн порлонд шингээсэн шингэн бүтэцтэй бөгөөд хөнгөн мэдрэмжтэй, арьсанд амархан уусдаг. Хэрэглэхэд хялбар тул өдөр тутмын будалт хийхэд тохиромжтой.


Foundation болон Cushion-ийн ялгаа

  • Бүтэц: Foundation өтгөн, илүү зузаан бүрхэц үүсгэдэг бол Cushion нь хөнгөн бүтэцтэй, арьсанд шингэц сайтай байдаг.
  • Бүрхэх чадвар: Foundation өндөр бүрхэлттэй гоёлын болон зураг авалтын будалт хийх үед илүү тохиромжтой. Харин Cushion нь дунд зэргийн бүрхэлттэй тул өдөр тутмын будалтад тохиромжтой.
  • Тогтоц: Foundation 8-12 цагийн тогтоцтой, Cushion 4-8 цагийн тогтоцтой байдаг.
  • Тохиромжтой арьсны төрөл: Тослог, холимог, хуурай арьсанд foundation илүү тохиромжтой бөгөөд хуурай, энгийн, холимог арьсанд cushion илүү тохиромжтой.


Foundation хэрэглэх зөвлөмж

  • Арьсаа цэвэрлэх: Будалтаа удаан тогтоцтой байлгахын тулд нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр угааж, бохирдол, илүүдэл тослогийг арилгана.
  • Чийгшүүлэгч тос түрхэх: Чийгшүүлэгч тос нь будалтын гөлгөр, жигд харагдуулж, хуурайшилтаас сэргийлнэ.
  • Төгс хамгаалалт нарны тос: Өдрийн будалтад зайлшгүй шаардагдах зүйл бөгөөд нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлж, нөсөө толбо үүсгэх гол шалтгаан болдог тул нарны тосыг хэрэглэхээс өмнө сэгсэрч, гэрээс гарахаас 15-20 минутын өмнө түрхэж заншаарай. Нарны тосоо долоовор болон дунд хурууны уртад жигд шахаж аваарай. Энэ хэмжээ нь нүүр, хүзүүний арьсанд тохиромжтой хамгаалалтыг өгнө.
  • Beute God гелин праймер: Хурууны өндгөөр эсвэл багс ашиглан нимгэн давхаргаар түрхэнэ. Арьсанд бүрэн шинэх хүртэл 1-3 минут хүлээх хэрэгтэй. Хэрэв арьс тань хуурайшсан, хуурай арьстай бол гелин праймераа зузаан түрхэж өгөх нь арьсанд чийгшил өгнө.
  • Beute God foundation: Багс эсвэл спонжоор түрхэх нь будгийг жигд тарааж өгөхөд тусална. Түрхэхийн өмнө спонжоо мистээр чийгшүүлж өгөх хэрэгтэй ба foundation-ээс хагас дуслыг жигд тарааж түрхэж хэрэглэнэ. Хэрэв дахин давхарлаж түрхэх тохиолдолд илүү бүрхүүл хэрэгтэй хэсэгт давхарлаж болно.


Cushion хэрэглэх зөвлөмж

  • Арьсаа цэвэрлэх: Будалтаа удаан тогтоцтой байлгахын тулд нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр угааж, бохирдол, илүүдэл тослогийг арилгана.
  • Чийгшүүлэгч тос түрхэх: Чийгшүүлэгч тос нь будалтын гөлгөр, жигд харагдуулж, хуурайшилтаас сэргийлнэ.
  • Төгс хамгаалалт нарны тос: Өдрийн будалтад зайлшгүй шаардагдах зүйл бөгөөд нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлж, нөсөө толбо үүсгэх гол шалтгаан болдог тул нарны тосыг хэрэглэхээс өмнө сэгсэрч, гэрээс гарахаас 15-20 минутын өмнө түрхэж заншаарай. Нарны тосоо долоовор болон дунд хурууны уртад жигд шахаж аваарай. Энэ хэмжээ нь нүүр, хүзүүний арьсанд тохиромжтой хамгаалалтыг өгнө.
  • Beute God whitening primer: Т зон болон хацрын хэсэгт илүү анхаарал хандуулж, зөөлөн товшиж хэрэглэнэ. Хэт их түрхэхээс зайлсхийх хэрэгтэй ба их хэмжээгээр түрхвэл будалт хэт зузаан харагдаж болно. Түрхсэний дараа 1-2 минут хүлээж, праймерийг арьсанд бүрэн шингээнэ.
  • Beute God cushion: Cushion-ийн хөвөн спонжийг дэрэн доторх бүтээгдэхүүнд зөөлөн дараад, илүүдлийг нь таган дээр нь бага зэрэг шүүж авна. Хэт хүчтэй үрж бус, зөөлөн товших (пат хийх) байдлаар арьсанд шингээнэ. Хацар, дух, хамар, эрүү хэсгээс эхэлж, дараа нь бусад хэсэг рүү тараана. Илүү их бүрхүүл хэрэгтэй бол 2 дахь давхаргыг зөөлөн товшиж нэмээрэй.


Foundation болон Cushion хоёрын ялгаа нь бүтэц, бүрхэх чадвар, хэрэглэх аргаас шалтгаалдаг. Таны арьсны онцлог, амьдралын хэв маягт тохируулан аль бүтээгдэхүүнийг хэрэглэхээ сонгоорой. Хэрэв та илүү өндөр бүрхэлттэй, удаан тогтоцтой бүтээгдэхүүн хүсвэл Foundation, харин хөнгөн бүтэцтэй, хурдан түрхэх боломжтой бүтээгдэхүүн хүсвэл Cushion илүү тохиромжтой. Beute God брэндийн Foundation болон Cushion нь арьсанд ээлтэй, чанартай найрлагаараа онцгойрон ялгардаг тул та өөртөө тохирсон сонголтоо хийгээрэй!

Бусадтай хуваалцах