Нийтлэлүүд

Намрын улиралд арьсаа хэрхэн хамгаалах вэ?

2025 оны 09 сарын 18

Улирал шилжиж сэрүүн хуурай уур амьсгалд арьс тань гэнэт таталдаж, хуурайшиж, өнгөө алдаж байна уу? Хэт их тослогдох эсвэл улайх зэрэг асуудал ч гарах нь бий. Энэ үед арьсандаа тохирсон арчилгаа хийхгүй бол өвлийн улиралд бүр ч эмзэг болж, асуудал дагуулах эрсдэлтэй.

Намар яагаад арьс хуурайшдаг вэ? 

Намрын улиралд агаарын чийгшил багасаж, температурын өөрчлөлт нь арьсны чийгшлийг алдагдуулдаг. Мөн нарны туяа зуны улирлыг бодвол зөөлөн ч таны арьсыг гэмтээсээр байдаг. Энэ бүхэн нь нийлээд арьсыг хуурайшуулж, хамгаалах давхаргыг сулруулдаг.

Намрын арьс арчилгааны 5 зөвөлгөө

  • Зөөлөн цэвэрлэгч хэрэглэх-Арьсны тослогийг бүрэн арилгахгүй, чийгийг хадгалсан цэвэрлэгээг сонгох
  • Чийгшүүлэгч тос тогтмол хэрэглэх-Өглөө нүүрээ будахаас өмнө, орой унтахаасаа өмнө заавал тосоо түрхэж заншаарай 
  • Нарны тосоо бүү мартаарай-намрын нар ч арьсыг гэмтээдэг тул SPF-ийг өдөр бүр хэрэглэж байгаарай
  • Эрүүл хооллолт, ус уух-Арьсны доторх чийгийг хадгалахад хангалттай ус, тэжээлтэй хоол чухал 
  • Хангалттай нойр авах-Нойргүйдэл нь арьсыг хурдан хуурайшуулах хамгын том хүчин зүйл байдаг учир нойроо бүтэн авах нь маш чухал

Beute God-ийн зөөлөн шийдэл 

Beute God брэндийн нарны тос болон хөөсөн цэвэрлэгч нь арьсны байгалийн хамгаалалтыг алдуулахгүйгээр чийгийг хадгалж өгдөг. Бүх төрлийн арьсанд таарч тохирдог найрлагаараа таны арьсыг намрын хуурайшилтаас хамгаалж, спирт парбенийг агуулаагүй бүтээгдэхүүн нь танд харшил өгөх улайлт үүсгэх зэргээс сэргийлж өгдөг үүднээс Beute God - ийн бүтээгдэхүүнээс сонгон хэрэглээрэй.


Намрын улиралд арьсаа зөв арчилбал өвлийн ширүүн улирлыг ч асуудалгүй давах боломжтой. Өнөөдрөөс эхлэн өдөр тутмын арчилгаандаа чийгшүүлэлт болон хамгаалалтыг гол болгоорой. Та арьсаа хуурайшилтаас хамгаалж, эрүүл, гэрэлтсэн байлгахыг хүсвэл Beute God - ийн бүтээгдэхүүнүүдийг сонгож туршаад үзээрэй.

Бусадтай хуваалцах