
Арьсаа хамгаалж, гэрэлтэх урам Beute God-оос
Өвлийн сэрүүн өдрүүд эхлэхэд бид дулаан хувцас өмсөж, арьсаа хамгаалдаг ч нүүр будалтандаа анхаарал хандуулдаггүй. Гэвч хүйтэн, хуурай агаар нь будалтыг амархан ховхруулж, арьсыг гуужсан мэт харагдуулдаг. Тиймээс энэ өвөл Beute God таны арьсыг гэрэлтсэн, уян зөөлөн, чийгтэй байлгах будалтын алхмуудыг санал болгож байна.
Арьсаа гүн чийгшүүл
Өвлийн хамгийн чухал алхам- арьсаа гүн чийгшүүлэх. Будалтын өмнө арьсаа сайтар бэлтгэх нь бүх зүйлийн үндэс. Beute God Gel Primer - арьсыг тэжээлээр дүүргэж, суурийг жигд болгож өгнө. Дараа нь Longwear буюу удаан тогтоцтой өтгөн бүтэцтэй маш бага хэрэглэгддэг крем ашигласнаар арьс хуурайшихгүй, будалт илүү удаан тогтоно. Хүйтэн агаарт ч арьс тань зөөлөн, гэрэлтсэн харагдах болно.
Байгалийн гэрэлтэлт бол өвлийн хамгийн гоё тренд
Хүйтэнд ч итгэлтэй алх, хүйтэн салхи, уур амьсгалын өөрчлөлт нь будалтыг амархан алдагдуулдаг. Гэвч Beute God Long Wear Foundation нь:
· Усны хамгаалалттай, хөлс болон чийгэнд тэсвэртэй
· Өдрийн турш тогтоцтой
· Нимгэн бүтэцтэй, арьсыг “амьсгалж” буй мэт мэдрэмж төрүүлж
· Titanium Dioxide агуулсан тул арьсыг нарны UVA, UVB туяанаас хамгаална
Өдрийн турш гадны нөлөөнд тэсвэртэй байж хамгийн гол нь арьс тань амьсгалж байгаа мэт хөнгөн мэдрэмжтэй хэвээр үлдэнэ.
Өвлийн өнгөөр арьсаа амилуулъя
Өвлийн улиралд арьс өнгөө алддаг учраас дулаан, гэрэлтсэн өнгөний будалт
· Нүдний будалт: Soft brown, champagne, bronze өнгө нь хамгийн зохимжтой.
· Уруул: Burgundy, caramel nude эсвэл dusty rose өнгөөр дулаан мэдрэмж нэмээрэй.
· Хацар: Peach эсвэл rosy pink өнгийн cream blush нь цасанд хацар байгалийн мэт харагдана.
Будалтын дараах арьсны амралт
Өдөржин тогтоц сайтай foundation хэрэглэсний дараа арьсаа тайвшруулах нь зайлшгүй хийх ёстой зүйл. Beute God-ийн Мицеллар будаг арилгагч болон хөөсөг угаагч нь будалтыг арилгаж, арьсны чийгийг алдагдуулахгүй. Үүний дараа Hydration Mask хэрэглэх нь арьсны уян хатан байдлыг хадгалж, маргаашийн будалтыг илүү төгс болгоно. Beute God-той хамт гэрэлтсэн, тогтоцтой, өөрийнхөөрөө өвлийн төрхөө бүтээе.