
Өвөл бид даарч хөрөхгүйн тулд дулаан хувцаслаж, ороолт малгайгаар өөрийгөө хамгаалдаг. Харин бидний арьс ч бас энэ улиралд нэмэлт хамгаалалт, илүү их халамж шаарддаг гэдгийг тэр бүр анзаардаггүй.
Өглөө гэрээсээ гарахад хацар жиндэж, салхинд нүүр хорсож, орой нүүрээ угаасны дараа арьс таталдах үе байдаг уу?
1.ӨВЛИЙН УЛИРАЛД АРЬСАНД ЮУ ТОХИОЛДДОГ ВЭ?
Гадаах хүйтэн агаар, салхи, тасалгааны халаалт зэрэг нь арьсны чийгийг алдагдуулж, хуурайших, эмзэгшихэд нөлөөлдөг. Тиймээс өвлийн улиралд бид зөвхөн биеэ дулаалахаас гадна арьсаа ч бас зөв арчилгаагаар хамгаалах хэрэгтэй.
Өвөл арьсанд дараах өөрчлөлтүүд түгээмэл ажиглагдана.
· Хуурайшиж, таталдана. Арьсны чийг хурдан алдагдсанаар нүүрээ угаасны дараа таталдах, тавгүй мэдрэмж төрж болно.
· Улайж, эмзэгшинэ. Хүйтэн салхи, температурын өөрчлөлтөөс болж арьс илүү мэдрэмтгий болж, хорсож мэднэ.
· Гуужиж, барзгар болно. Чийг дутагдсанаар арьсны гадаргуу жигд бус болж, жижиг хэсгүүдээр гуужих нь бий.
· Уян хатан, толигор төрхөө алдана. Арьс хуурайшсан үед өнгөө алдсан, ядарсан мэт харагдаж болно.
Эдгээр шинжийг анзаарсан бол арьсаа илүү хүчтэй цэвэрлэх, гуужуулахын оронд чийгшүүлж, хамгаалах арчилгаандаа анхаараарай.
2.ӨВӨЛ ТАНЫ АРЬСЫГ ЯМАР НАЙРЛАГА АВАРЧ ЧАДАХ ВЭ?
Өвлийн улиралд арьсны чийгийг нөхөх, зөөлрүүлэх, чийг алдагдлыг багасгах үйлчилгээтэй найрлагууд хэрэгтэй байдаг.
I. Чийг татаж, хадгалах найрлагууд
· Hyaluronic Acid (Гиалуроны хүчил)
Арьсанд чийг татаж, чийгшлийг хадгалахад тусалдаг найрлага. Арьсыг илүү булбарай, толигор харагдуулахад дэмжлэг үзүүлнэ. Өөр өөр молекул жинтэй гиалуроны хүчил нь арьсны гадаргуугийн янз бүрийн түвшинд чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэх боломжтой.
· Glycerin (Глицерин)
Арьсанд чийг татаж, чийгийн тэнцвэрийг хадгалахад тусалдаг. Арьсыг зөөлөн, уян хатан байлгах өдөр тутмын арчилгаанд өргөн хэрэглэгддэг найрлага юм.
· Trehalose (Трехалоз)
Арьсны чийгшлийг дэмжиж, хуурай орчны нөлөөгөөр үүсэх чийгийн алдагдлыг багасгахад тусалдаг.
· Panthenol (Пантенол)
Витамин B5-ийн уламжлал бөгөөд арьсыг тайвшруулах, чийгшүүлэх, арьсны хамгаалах давхаргын хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тусална.
Танд санал болгох бүтээгдэхүүнүүд:
· Beute God-ийн чийгшүүлэгч тонер нь Glycerin агуулдаг тул нүүрээ цэвэрлэсний дараах арьсны чийгшлийг дэмжих өдөр тутмын арчилгаанд тохиромжтой сонголт байж болно.
· PDRN Booster Mist нь 8 төрлийн Hyaluronic Acid, Glycerin, Trehalose агуулсан тул өдрийн турш арьсанд нэмэлт чийгшил өгөх,
· PDRN Set-ийн тонер, серум, лосьон зэрэг бүтээгдэхүүнүүдийн найрлагад Hyaluronic Acid, Glycerin гэх найрлагууд нь арьс арчилгааны чухал алхам болж чадна.
II. Арьсны хамгаалах давхаргыг дэмжих найрлагууд
· Ceramide (Керамид)
Арьсны хамгаалах давхаргын байгалийн липидийн нэг хэсэг юм. Арьсны гадаргуугийн хамгаалалтыг дэмжиж, чийгийн алдагдлыг багасгахад тусалдаг. Ялангуяа хуурайшиж, эмзэгшсэн арьсны арчилгаанд ач холбогдолтой.
· Squalane (Сквалан)
Арьсыг зөөлрүүлж, толигор мэдрэмж төрүүлэхэд тусалдаг. Арьсны гадаргууг зөөлөн хамгаалж, чийгээ хадгалахад дэмжлэг үзүүлнэ.
· Shea Butter (Ши тос)
Өөх тосны хүчлээр баялаг бөгөөд арьсыг тэжээж, зөөлрүүлэх үйлчилгээтэй. Хуурайшсан арьсанд илүү тэжээллэг мэдрэмж өгдөг.
· Petrolatum (Петролатум)
Арьсны гадаргуу дээр хамгаалах бүрхүүл үүсгэж, усны ууршилтаар чийг алдагдахыг багасгадаг. Хэт хуурайшсан хэсгүүдэд хэрэглэхэд тохиромжтой.
Танд санал болгох бүтээгдэхүүнүүд:
· Beute God-ийн Bio-Collagen маск нь Ceramide NP, Glycerin, Allantoin зэрэг найрлагатай. Эдгээр нь арьсны чийгшил, хамгаалах давхарга болон тайвшруулах арчилгааг дэмжихэд чиглэдэг. Өвлийн улиралд хуурайшиж, тавгүй мэдрэмж төрсөн үед үндсэн арчилгаандаа нэмэлт болгон хэрэглэж болно.
· PDRN Set-ийн бүтээгдэхүүнүүдэд Ceramide, Panthenol зэрэг орцууд орсон байдаг учир өвлийн хуурайшилтаас үүдэх хамгаалах давхаргын асуудалыг шийднэ
III. Арьсыг тайвшруулж, зөөлрүүлэх найрлагууд
· Allantoin (Аллантоин)
Арьсыг тайвшруулж, зөөлрүүлэх үйлчилгээтэй. Эмзэг, тавгүй мэдрэмжтэй арьсны арчилгаанд өргөн хэрэглэгддэг.
· Centella Asiatica Extract (Центелла азиатика)
“Tiger Grass” хэмээн нэрлэгддэг ургамлын ханд. Арьсыг тайвшруулах, арьсны хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг.
· Lactococcus Ferment Extract
Ферментжүүлсэн гаралтай найрлага бөгөөд арьсны микробиом болон хамгаалах орчныг дэмжих боломжтой. Гэхдээ бүтээгдэхүүн бүрийн найрлага, найрлагын агууламжаас хамааран үйлчилгээ нь ялгаатай байж болно.
· Hydrolyzed Collagen (Гидролизжүүлсэн коллаген)
Коллагеныг жижиг хэсгүүд болгон задалсан хэлбэр. Арьсны гадаргууг чийгшүүлж, зөөлөн, толигор мэдрэмж төрүүлэхэд тусалдаг.
· Silk Protein (Торгоны уураг)
Арьсны гадаргууг зөөлрүүлж, чийгшүүлэн толигор мэдрэмж өгөхөд чиглэсэн найрлага юм.
Танд санал болгох бүтээгдэхүүнүүд:
· Beute God-ийн коллагентай унтлагын маск нь Hydrolyzed Collagen, Centella Asiatica Extract, Silk Protein, Glycerin зэрэг найрлагатай. Шөнийн арчилгаанд нэмэлт чийгшил, зөөлөн мэдрэмж өгөх зорилгоор хэрэглэж болно.
· PDRN Booster Mist-ийн найрлагад PDRN (Salmon DNA), Palmitoyl Tripeptide-5 болон Gentiana Scabra Root Extract багтдаг. Эдгээр нь арьсны нөхөн төлжилт, уян хатан чанар, тайвшруулах арчилгаатай холбоотой найрлагууд юм. Иймээс уг мист нь зөвхөн чийгшүүлэхээс гадна арьсны нэмэлт арчилгааг дэмжих бүтээгдэхүүн болж чадна.
· PDRN Set бүтээгдэхүүний серум, нүүрний тос зэрэг уг амин чухал найрлагыг агуулсан байдаг тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой сет болно.
3.Өвлийн улиралд арьсаа хэрхэн зөв арчлах вэ?
Зөв найрлагатай бүтээгдэхүүн сонгохоос гадна тэдгээрийг зөв дарааллаар хэрэглэх нь чухал. Өвлийн улиралд арьсаа хэт олон бүтээгдэхүүнээр ачааллах шаардлагагүй. Харин арьсны хэрэгцээнд тохирсон, тогтмол арчилгаа хамгийн чухал.
Өглөөний арчилгаа
1. Нүүр цэвэрлэх: Арьсыг хэт хуурайшуулахгүй, зөөлөн цэвэрлэгч.
2. Тонер: Цэвэрлэсний дараа арьсны чийгшлийг дэмжих тонер хэрэглэнэ.
3. Мист: PDRN Booster Mist-ээр нэмэлт чийгшил өгөөрэй.
4. Чийгшүүлэгч тос: Арьсны чийгийг хадгалахын тулд өөрийн арьсны төрөлд тохирсон тос түрхэнэ.
5. Нарны тос: Өвөл ч нарны хэт ягаан туяаны хамгаалалт шаардлагатай тул SPF 30 буюу түүнээс дээш өргөн хүрээний хамгаалалттай нарны тос хэрэглээрэй.
Оройн арчилгаа
1. Нүүр цэвэрлэх: Өдрийн турш хэрэглэсэн нарны тос, будалт болон бохирдлыг сайтар цэвэрлэнэ.
2. Тонер: Арьсны чийгшлийг дэмжинэ.
3. Мист: Нэмэлт чийгшүүлэх арчилгаа болгон хэрэглэж болно.
4. Чийгшүүлэгч тос: Арьсны чийгийг хадгалахад тусална.
5. Унтлагын маск: Арьсны хэрэгцээндээ тохируулан коллагентай унтлагын маскыг нэмэлт алхам болгон хэрэглэж болно.
Нэмэлт арчилгаа: Bio-Collagen маскыг бүтээгдэхүүний зааварт заасан хугацаа, давтамжийн дагуу хэрэглээрэй. Маск нь өдөр тутмын үндсэн арчилгааг орлохгүй, харин нэмэлт чийгшүүлэх алхам юм.
Өвлийн арьс арчилгаанд анхаарах жижиг зөвлөмжүүд
· Нүүрээ хэт халуун усаар угаахаас зайлсхийгээрэй.
· Нүүрээ угаасны дараа арьс бага зэрэг чийгтэй байхад чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ түрхээрэй.
· Арьс хуурайшиж, эмзэгшсэн үед гуужуулагч болон хүчтэй идэвхт найрлагатай бүтээгдэхүүний хэрэглээг багасгаарай.
· Гадаа гарахдаа нүүр, уруул, гараа хүйтэн салхиас хамгаалаарай.
· Өрөөний агаар хэт хуурай бол чийгшүүлэгч төхөөрөмж ашиглахыг бодолцоорой.
· Арьсны хэрэгцээ өөрчлөгдөж байдаг тул бүтээгдэхүүнээ арьсныхаа тухайн үеийн байдалд тохируулан сонгоорой.
Энэ өвөл арьсандаа ч бас дулаан хувцас өмсгөөрэй.