
Арьс арчилгааны хамгийн эхний алхам бол цэвэрлэгээ.
Өдөржин тоос шороо, будалт, тослогт дарагдсан арьс амьсгалах завгүй болдог. Хэрвээ та зүгээр л угаагчаар өнгөц цэвэрлэвэл - арьсны гүнд үлдсэн бохирдол таны гялалзсан байдлыг алдагдуулж, хуурайшилт, хар толбо, батгын эх үүсвэр болж хувирдаг. Тиймээс гэрэлтсэн арьсны нууц нь зөвхөн угаах биш, зөөлөн бөгөөд гүн цэвэрлэгээнд оршдог юм. Тиймээс Beute God PH Micellar Water нь таны арьсны өдөр бүрийн аврал юм.
Яагаад зайлшгүй хэрэгтэй вэ?
1. Гүн цэвэрлэнэ — арьсыг хуурайшуулахгүй
Micelle буюу жижиг молекулууд арьсны гүн дэх тослог, бохирдлыг татаж, зөөлөн арилгадаг. Харин найрлага дахь Butylene Glycol ба Dipropylene Glycol нь арьсны чийгийг хадгалж, цэвэрлэгээний дараа ч зөөлөн, тайвширсан мэдрэмж төрүүлнэ.
2. Арьсыг тайвшруулж, дараагийн алхамд бэлдэнэ
Цэвэрлэсний дараа арьс “амьсгалж” эхэлдэг бөгөөд чийгшүүлэгч, серум зэрэг дараагийн бүтээгдэхүүнүүд илүү сайн шингэдэг. Beute God PH Micellar Water нь арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээлгүй, эсрэгээрээ тайвшруулж, гялалзсан, эрүүл суурь бэлтгэдгээрээ давуу юм.
3. Угаах шаардлагагүй
Өглөөний яарсан мөчид, оройн ядарсан үед ч хөвөнд шингээж арчихад л хангалттай. Арьсыг бохирдлоос салгаж, цэвэрхэн мэдрэмжийг үлдээдэг.
Таны арьсыг гүнээс нь цэвэрлэж, чийгээр тэжээн, гэрэлтсэн арьстай болгоно. Сонирхож байвал ЭНД дараарай.
Дэлхийн форматтай телевизийн нэвтрүүлэг болох “Ододтой бүжиглэе-2” шоуны арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүний албан ёсны хамтрагчаар Монголын гоо сайхны брэнд Beute God сонгогдсон тухай бид баяртайгаар мэдээлж байна.Энэхүү нэр хүндтэй хамтын ажиллагаа нь дараах гурван чухал үндэслэл дээр тулгуурласан юм:1. Дэлхийн стандартад нийцэх шаардлага“Ододтой бүжиглэе” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн телевизийн шоу бөгөөд нэвтрүүлгийн форматад ашиглагдах тайз засал, техник хэрэгсэл, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн жишигт нийцсэн байх ёстой. Beute God брэнд нь ISO 22716:2007 болон GMPC (Good Manufacturing Practice Cosmetic) зэрэг олон улсын гоо сайхны үйлдвэрлэлийн хамгийн том 2 стандартыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тул энэ шаардлагыг бүрэн хангаж чадсан юм.2. Хөлрөлтөд тэсвэртэй, удаан тогтоцтой нүүр будалтБүжгийн шоу учраас оролцогчид өндөр ачаалалтай хөдөлгөөн хийж, хөлс ихээр ялгардаг. Ийм нөхцөлд хэрэглэгдэх нүүр будалтын бүтээгдэхүүнүүд тогтоц сайтай, хөлс болон усанд тэсвэртэй байх нь зайлшгүй. Beute God-ийн суурь бүтээгдэхүүнүүд энэхүү шаардлагад бүрэн нийцэж, нүүр будалтын төгс байдал, удаан тогтвортой байдлыг баталгаатайгаар хангаж чадаж байгаа юм. 3. Арьсанд ээлтэй найрлага, төрөл бүрийн арьсны онцлогт тохиромжтойШоу гурван сарын турш үргэлжилдэг бөгөөд оролцогчдын арьсны төрөл, онцлог харилцан адилгүй байдаг. Beute God брэндийн арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүд нь арьсанд сөрөг нөлөөгүй, харшил үүсгэх эрсдэл багатай, байгалийн гаралтай найрлагатай тул олон төрлийн арьсанд аюулгүй, найдвартай хэрэглээ болж өгдөг. Энэ нь урт хугацаанд хэрэглэсний дараа ч арьсыг эрүүл, чийглэг байлгах давуу талтай.Монголын гоо сайхны салбарт “шинэ түүхийг бичигч” Beute God брэнд нь “Ододтой бүжиглэе-2” шоуны арьс арчилгаа болон нүүр будалтын бүтээгдэхүүний албан ёсны хамтрагчаар сонгогдон ажиллаж байна.Олон улсын стандартад нийцсэн, тогтоц сайтай, арьсанд ээлтэй бүтээгдэхүүнүүдээрээ тус шоуны оролцогчдын гоо сайхныг хариуцан ажиллаж буй нь Beute God-ийн чанар, нэр хүндийн баталгаа юм.Beute God брэндийн бүтээгдэхүүнүүд нь Номин, Сансар, HomePlaza, Efes, Carrefour супермаркетууд болон Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт 100+ гэрээт борлуулагчдаар дамжин худалдаалагдаж байна.

Нүх сүв чинь инээж байна уу? Яаж ч будсан барзайсаар л байна уу? Тэгвэл таны асуудлын шийдэл бол primer.Primer гэж юу вэ?Primer нь нүүр будалтын “суурь” бүтээгдэхүүн бөгөөд арьсны гадаргууг жигд, толигор болгож, будалтыг илүү удаан тогтоход тусалдаг. Нүх сүв, барзгар болон тослог хэсгүүд, барзгар харагдах, будалт хурдан арилхаас хамгаалж, арьсыг гөлгөр, гэрэлтсэн болгодог.Яагаад чухал вэ?Primer нь арьс арчилгаа болон будалтын хоорондох гүүр болж, будалтын өмнө арьсанд таатай суурь бүрдүүлдэг. Өдөр тутмын туршлагаас харахад, primer түрхсэн будалт нь өдөржин илүү тогтвортой, гэрэлтсэн, жигд харагддаг.Primer- ийн тухай сонирхолтой факт: Primer-ийг анх кино, театрын жүжигчдэд зориулагдаж ашиглаж байсан бөгөөд будалтыг удаан тогтоох, гэрлийн дор гялалзахаас хамгаалах зориулалттай байжээ. Өнөөдөр бид өдөр тутмын будалтандаа ашиглаж, арьсыг тоос, бохирдлоос хамгаалж, нүх сүвийг бөглөөд, гөлгөр, арьсыг гэрэлтсэн болгодог бүтээгдэхүүн болжээ.Хэрхэн зөв хэрэглэх вэ?1. Арьсаа сайн цэвэрлэнэ.2. Сайтар чийгшүүлж, арьсыг чийгээр дүүргэсний дараа.3. Бага хэмжээгээр primer-ийг нүүрний төв, нүх сүв, барзгар хэсэгт анхааралтай түрхэнэ.4. Будалтаа хийж, өдөржин гөлгөр, гэрэлтсэн арьстай болоорой. Илүү үр дүнтэй хувилбар:Арьс өөр өөр хэсгээр ялгаатай байвал 2 төрлийн primer-г хослуулж хэрэглэж болно. Ингэснээр будалт удаан тогтож, арьс гөлгөр, гэрэлтсэн, барзайхгүй харагдана.Таны туршиж үзэх 2 шилдэг бүтээгдэхүүн:Beute God Gel Primer· Нүх сүвийг бөглөж, арьсыг гөлгөр, жигд болгож, будалтын тогтцыг уртасгана.· Арьсыг чийгээр дүүргэж, өдрийн турш гэрэлтсэн, цэвэр мэдрэмжийг хадгална. ЭНД ДАРBeute God Whitening Primer (3-in-1)· Арьсыг 1 tone-р цайруулж, өө сэвийг далдалж, будалтын суурийг жигд болгоно.· Нарны UVA/UVB туяанаас хамгаалж, тослогийг тэнцвэржүүлэн, арьсыг чийгшүүлж, өдөржин жигд, гэрэлтсэн арьс бэлэглэнэ. ЭНД ДАР

Арьсаа хамгаалж, гэрэлтэх урам Beute God-оос Өвлийн сэрүүн өдрүүд эхлэхэд бид дулаан хувцас өмсөж, арьсаа хамгаалдаг ч нүүр будалтандаа анхаарал хандуулдаггүй. Гэвч хүйтэн, хуурай агаар нь будалтыг амархан ховхруулж, арьсыг гуужсан мэт харагдуулдаг. Тиймээс энэ өвөл Beute God таны арьсыг гэрэлтсэн, уян зөөлөн, чийгтэй байлгах будалтын алхмуудыг санал болгож байна.Арьсаа гүн чийгшүүлӨвлийн хамгийн чухал алхам- арьсаа гүн чийгшүүлэх. Будалтын өмнө арьсаа сайтар бэлтгэх нь бүх зүйлийн үндэс. Beute God Gel Primer - арьсыг тэжээлээр дүүргэж, суурийг жигд болгож өгнө. Дараа нь Longwear буюу удаан тогтоцтой өтгөн бүтэцтэй маш бага хэрэглэгддэг крем ашигласнаар арьс хуурайшихгүй, будалт илүү удаан тогтоно. Хүйтэн агаарт ч арьс тань зөөлөн, гэрэлтсэн харагдах болно.Байгалийн гэрэлтэлт бол өвлийн хамгийн гоё трендХүйтэнд ч итгэлтэй алх, хүйтэн салхи, уур амьсгалын өөрчлөлт нь будалтыг амархан алдагдуулдаг. Гэвч Beute God Long Wear Foundation нь:· Усны хамгаалалттай, хөлс болон чийгэнд тэсвэртэй· Өдрийн турш тогтоцтой· Нимгэн бүтэцтэй, арьсыг “амьсгалж” буй мэт мэдрэмж төрүүлж· Titanium Dioxide агуулсан тул арьсыг нарны UVA, UVB туяанаас хамгаалнаӨдрийн турш гадны нөлөөнд тэсвэртэй байж хамгийн гол нь арьс тань амьсгалж байгаа мэт хөнгөн мэдрэмжтэй хэвээр үлдэнэ.Өвлийн өнгөөр арьсаа амилуулъяӨвлийн улиралд арьс өнгөө алддаг учраас дулаан, гэрэлтсэн өнгөний будалт· Нүдний будалт: Soft brown, champagne, bronze өнгө нь хамгийн зохимжтой.· Уруул: Burgundy, caramel nude эсвэл dusty rose өнгөөр дулаан мэдрэмж нэмээрэй.· Хацар: Peach эсвэл rosy pink өнгийн cream blush нь цасанд хацар байгалийн мэт харагдана.Будалтын дараах арьсны амралтӨдөржин тогтоц сайтай foundation хэрэглэсний дараа арьсаа тайвшруулах нь зайлшгүй хийх ёстой зүйл. Beute God-ийн Мицеллар будаг арилгагч болон хөөсөг угаагч нь будалтыг арилгаж, арьсны чийгийг алдагдуулахгүй. Үүний дараа Hydration Mask хэрэглэх нь арьсны уян хатан байдлыг хадгалж, маргаашийн будалтыг илүү төгс болгоно. Beute God-той хамт гэрэлтсэн, тогтоцтой, өөрийнхөөрөө өвлийн төрхөө бүтээе.

Улирал шилжиж сэрүүн хуурай уур амьсгалд арьс тань гэнэт таталдаж, хуурайшиж, өнгөө алдаж байна уу? Хэт их тослогдох эсвэл улайх зэрэг асуудал ч гарах нь бий. Энэ үед арьсандаа тохирсон арчилгаа хийхгүй бол өвлийн улиралд бүр ч эмзэг болж, асуудал дагуулах эрсдэлтэй.Намар яагаад арьс хуурайшдаг вэ? Намрын улиралд агаарын чийгшил багасаж, температурын өөрчлөлт нь арьсны чийгшлийг алдагдуулдаг. Мөн нарны туяа зуны улирлыг бодвол зөөлөн ч таны арьсыг гэмтээсээр байдаг. Энэ бүхэн нь нийлээд арьсыг хуурайшуулж, хамгаалах давхаргыг сулруулдаг.Намрын арьс арчилгааны 5 зөвөлгөөЗөөлөн цэвэрлэгч хэрэглэх-Арьсны тослогийг бүрэн арилгахгүй, чийгийг хадгалсан цэвэрлэгээг сонгохЧийгшүүлэгч тос тогтмол хэрэглэх-Өглөө нүүрээ будахаас өмнө, орой унтахаасаа өмнө заавал тосоо түрхэж заншаарай Нарны тосоо бүү мартаарай-намрын нар ч арьсыг гэмтээдэг тул SPF-ийг өдөр бүр хэрэглэж байгаарайЭрүүл хооллолт, ус уух-Арьсны доторх чийгийг хадгалахад хангалттай ус, тэжээлтэй хоол чухал Хангалттай нойр авах-Нойргүйдэл нь арьсыг хурдан хуурайшуулах хамгын том хүчин зүйл байдаг учир нойроо бүтэн авах нь маш чухалBeute God-ийн зөөлөн шийдэл Beute God брэндийн нарны тос болон хөөсөн цэвэрлэгч нь арьсны байгалийн хамгаалалтыг алдуулахгүйгээр чийгийг хадгалж өгдөг. Бүх төрлийн арьсанд таарч тохирдог найрлагаараа таны арьсыг намрын хуурайшилтаас хамгаалж, спирт парбенийг агуулаагүй бүтээгдэхүүн нь танд харшил өгөх улайлт үүсгэх зэргээс сэргийлж өгдөг үүднээс Beute God - ийн бүтээгдэхүүнээс сонгон хэрэглээрэй.Намрын улиралд арьсаа зөв арчилбал өвлийн ширүүн улирлыг ч асуудалгүй давах боломжтой. Өнөөдрөөс эхлэн өдөр тутмын арчилгаандаа чийгшүүлэлт болон хамгаалалтыг гол болгоорой. Та арьсаа хуурайшилтаас хамгаалж, эрүүл, гэрэлтсэн байлгахыг хүсвэл Beute God - ийн бүтээгдэхүүнүүдийг сонгож туршаад үзээрэй.
